Утас: 99353511     Э-шуудан: ceomongol@gmail.com

"ЭРДЭНЭТ-ЦАГААН ТООС" хэлэлцүүлэг явагдаж өндөрлөлөө.

"ЭРДЭНЭТ-ЦАГААН ТООС" эхний хэлэлцүүлэгт Орхон аймгийн засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Баян-Өндөр сумын ИТХ дарга Б.Баасансүрэн, Баян-Өндөр сумын засаг даргын орлогч Ц.Одгэрэл, УЦУОШХ дарга Тунгалаг, БОАЖГ ахлах мэргэжилтэн О.Цэрэнчимэд, мэргэжилтэн С.Ариунаа, Хөгжлийн бодлогын хэлтэс Даваадорж болон Жаргалант сум, Говил, Баянцагаан багийн иргэд оролцлоо. Төрийн эрх бүхий байгууллага болон хэлтэсүүд иргэдийг статистик болон бусад мэдээллээр хангаж, иргэд Эрдэнэтийн цагаан тоосны талаар бүхий л бодит асуудлаа ярилаа. Бодит байдал дээр Цагаан тоос нь гамшигийн хэмжээнд хүрсэнийг олон иргэд дурьдаж байна. Цагаан тоосыг дагасан маш олон бусад асуудлын талаар санал бодлоо солилцлоо. Бид зөвхөн ярих биш шийдэх, гарц олох, нөлөөллийн бүсэд амьдарч буй хүмүүсийн эрүүл мэндэд тулгараад буй бодит аюул, заналыг үгүй болгох, цаашдын Эрдэмтэн судлаач, Төрийн эрх бүхий байгууллагуудын хэлэлцүүлгийг зайлшгүй хийх, цаашлаад ус, агаар, хөрсний бохирдол, иргэдийн эрүүл мэндийн асуудалд төрөөс бодитой хандахыг хүслээ.


Go to top of page