Утас: 99353511     Э-шуудан: ceomongol@gmail.com

Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачлагаар Тайвань улсад суралцуулах оюутны тэтгэлэгт хөтөлбөр 2019

Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачлагаар Тайвань улсад суралцуулах оюутны тэтгэлэгт хөтөлбөр 2019

БАТ-ӨЛЗИЙН БАТ-ЭРДЭНИЙН САНААЧЛАГААР "ГЭРЭЛТЭЙ ЭРДЭНЭТ" ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ТАЙВАНЬ УЛСАД СУРАЛЦАХ "ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР-2019"

Монгол улсын хөгжлийн нэг түлхэц нь инженер, техник сэтгэлгээ бөгөөд энэ салбарын ажиллах хүчний тоог нэмэгдүүлэх, ажлын байраар хангах, дэлхийн хэмжээний боловсролыг эзэмших юм. Тиймээс энэ салбарт мэргэжлийн инженерүүдийг бэлтгэж эхлэх, гадаадад боловсрол эзэмшүүлэх үүднээс Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачлагаар Эрдэнэт хотын оюутан залуучуудын дунд "ГЭРЭЛТЭЙ ЭРДЭНЭТ" оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна.

ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:

  • Сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлж буй боловч санхүүгийн бэрхшээлийн улмаас суралцахад хүндрэлтэй байгаа Эрдэнэт хотын оюутан, залуучуудыг урамшуулах, тэдний сурах хүсэл тэмүүллийг дэмжих, нийгмийн амьдралын идэвх оролцоог нэмэгдүүлэх, дэлхийн түвшиний боловсролыг эзэмших

ТЭТГЭЛЭГТ СУРГУУЛЬ.

  • Тайвань улсын Чаоянг Технологийн Их Сургууль нь дэлхийн шилдэг 1000, Азийн шилдэг 300 сургуулийн зэрэглэлд багтдаг бөгөөд Тайвань улсын Тайчунь хотод байрладаг.
  • Сургуулийн албан ёсны веб сайтад та бүхэн зочилно уу: http://web.cyut.edu.tw/index.php?Lang=e
  • Барилгын Инженерийн анги

ТЭТГЭЛЭГТ ХАМРУУЛАХ ОЮУТНЫ ТОО:

  • Нийт 5 оюутан

ХӨТӨЛБӨРТ ХАМРУУЛАХ ШАЛГУУР:

  • Англи хэлний дунд болон дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  • Орхон аймгийн харъяат байх
  • 18-25 насны оюутан, залуучууд
  • Барилгын инженерийн чиглэлээр суралцах хүсэл тэмүүлэлтэй байх
  • Оюутан залуучуудын дунд зохиогддог нийгмийн аливаа үйл ажиллагаанд манлайлан оролцдог байх.
  • Бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх

ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ:

  • 2019.05.01 - 05.15: Англи хэл дээр 300 үгнээс доошгүй "Гэрэлтэй Эрдэнэт" эссэ бичих (Эхний шат)
  • 2019.05.29 өдөр: Англи хэл дээр "Гэрэлтэй Эрдэнэт" илтгэлийн тэмцээн (Хоёрдугаар шат)

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Өргөдлийн маягт татаж авах: http://www.icsc.cyut.edu.tw/register
  • Англи хэл дээрх эссэ бичлэг
  • Суралцсан нийт хугацааны албан ёсны баталгаажсан дүнгийн хуулбар /2-с дээш курст хамаарна/
  • Ерөнхий боловсролын сургууль төгссөн болон 1-р курсын оюутан бол бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
  • Нийгмийн идэвхи оролцоог үнэлсэн тодорхойлолтууд (сертификат, батламжийн хуулбар)
  • Нэг хувь цээж зураг, иргэний үнэмлэхний хуулбар

ТОДОРХОЙЛОЛТ:

  • Шалгарсан шилдэг 5 сурагч нь Тайваний "ЧАОЯНГ ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ"-д бакалаврын зэргээр Англи хэл дээр барилгын инженерийн чиглэлээр 2019 оны 9 дүгээр сараас эхлэн суралцана. Эхний 1-р улирал 100% тэтгэлэгтэй. Дараагийн улирлуудаас эхлэн тухайн оюутны суралцсан голч дүнгээс шалтгаалж тэтгэлгийн хэмжээ тодорхойлогдоно. Өөрөөр хэлбэл сурлагаараа эхний 25 шилдэг сурагчийн тоонд багтсан бол тэтгэлэг 100% үргэлжилнэ. Голч дүн буурах хэрээр тэтгэлгийн хэмжээ буурна. Шалгарсан сурагчид Тайвань улсад суралцах эрүүл мэндийн даатгал, байр, хоолны зардлаа өөрсдөө даах боломжтой байх ёстой.
  • Эрдэнэт хотноо 2019 оны 5 сарын 20 өдөр Чаоянг Технологийн Их Сургуулийн удирдлагуудтай албан уулзалт хийгдэнэ. 2019 оны 05 сарын 30 өдөр шалгарсан залуучуудад тэтгэлэг гардуулна.

Сонирхсон залуучууд өргөдлийн материалыг монгол, англи хэл дээр бүрэн гүйцэд бүрдүүлэн 2019 оны 05 дугаар сарын 15-ны 23:00 цагаас өмнө дараах хаягаар ирүүлнэ үү.

Цахим хаяг: erdenetinstitute@gmail.com Утас: 91929112, 95363650



Go to top of page