Утас: 99353511     Э-шуудан: ceomongol@gmail.com

Орхон аймагт дөрвөн ширхэг том оврын КАМАЗ машин бэлэглэв

Орхон аймагт дөрвөн ширхэг том оврын КАМАЗ машин бэлэглэв

Өнөөдөр Б.Бат-Эрдэнийн санаачлагаар Орхон аймагт Казакстан улсын "Камаз-Инжиниринг" компаниас "Эрдэнэт хотын хөгжил Бодлого судалгааны хүрээлэн"-д Камаз маркын 4 ширхэг хог болон шороо тээвэрлэх зориулалттай автомашиныг хандивласан албан бичиг өнөөдөр ирсэн байна. Б.Бат-Эрдэнийн тус санаачлага 2017 оноос эхэлсэн ба Орхон аймагт тулгамдаж буй нэн чухал асуудлыг шийдвэрлэх хүрээнд энэхүү ажлыг хэрэгжүүлсэнээ өөрийн цахим хуудсандаа илэрхийлжээ. Тус бичигт 2014-2016 онд үйлдвэрлэгдсэн Камаз маркын 4 ширхэг машин бэлэглэж байгаа ба нийт үнийн дүн нь 56 000 000 тэнгэ гэжээ.

.
Тухайн машинуудыг нийлүүлснээр Орхон аймгийн хог ачилтын эргэлт хурдасч, хот цэвэр цэмцгэр байх, иргэд эрүүл цэвэр орчинд амьдрахад чухал үүрэг гүйцэтгэх юм.

Тус санаачлагыг дэмжин хамтран ажилласан:

- КАМАЗ-инжиниринг компани

- Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн

- Х.Батхүү /Казакстан улсад ажиллаж буй эмч/

- Орхон аймгийн ЗДТГ-н хамт олонд талархал илэрхийлж байна.




Go to top of page