Утас: 99353511     Э-шуудан: ceomongol@gmail.com

АЛСЛАГДСАН ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭДЭД ЗОРИУЛЖ ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ НЭЭГДЭНЭ


Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга ББ номыг зохиогч Б.Бат-Эрдэнийн санаачлагаар Эрдэнэтчүүдэд зориулсан цаг үеэ олсон олон ажлууд хийгдэж байна. Тухайлбал тэрбээр анх удаа Орхон аймгийн ЕБС-ийн сурагчдын дунд байгалийн ухааны олимпиад элсэлтийн ерөнхий шалгалтуудыг ухаалаг программаар явуулж богино хугацаанд шалгалтын дүнг засах шинэ технологийг нэвтрүүлсэнээс гадна Орхон аймгийн хүүхэд залуучуудад зориулсан ББ паркийг байгуулахаар ажиллаж байгаа.ББ буюу Б.Бат-Эрдэнэ улсын баяр наадмын энэ өдрүүдээр ахмад өндөр настан бяцхан хүүхдүүдийг баярлуулахаар БНСУ-ын хөрөнгө оруулалтаар Эрдэнэт хотод байгуулагдаж буй шүдний эмнэлэгийн тоног төхөөрөмжүүдийг авчирсан байна Орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдах уг эмнэлэг нь ахмадууд, хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах бөгөөд гэр хорооллын 8 багт байгуулахаар төлөвлөж байна. Ийм хүчин чадалтай 8-н эмнэлэгийн эхний эмнэлэг нь "ББ" паркт нээхээр ажиллаж байгаа юм байна.

Сүүлийн үед ахмад настан хүүхдүүд гэлтгүй амны хөндийн өвчлөл нэмэгдсэн энэ үед гэр хорооллын иргэд хөнгөлттэй үнэ ханшаар шүдээ эмчлүүлэх боломжийг ийнхүү баяр наадмын өдрүүдээр аймгийн иргэддээ оруулж ирэн Эрдэнэтчүүддээ бэлэг барьж байна.


Go to top of page