Утас: 99353511     Э-шуудан: ceomongol@gmail.com

Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачлагаар Япон улсын “The Global Organization Of Dreamers” байгууллагатай хамтран ажиллах төсөл хөтөлбөрүүд Эрдэнэт хотод хэрэгжинэ

Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачлагаар Япон улсын “The Global Organization Of Dreamers” байгууллагатай хамтран ажиллах төсөл хөтөлбөрүүд Эрдэнэт хотод хэрэгжинэ

"Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн"-ийн тэргүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачлагаар "The Global Organization Of Dreamers" Олон улсын байгууллагатай хамтран ажиллах төсөл хөтөлбөрүүд Эрдэнэт хотод энэ өдрөөс хэрэгжихээр боллоо.Өнөөдөр тус олон улсын байгууллагын тэргүүн Кожи Исода,Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн"-ийн тэргүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнэ," Бумбардай" төслийн санаачлагч Н.Эрдэнэбаяр нар Эрдэнэтэд ажиллаж байна.

Япон улсын санхүүжилтээр тус улсын сайн дурын 40-н ажилтан Эрдэнэт хотод хүрэлцэн ирж хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын "Найдвар" төв, "Итгэлийн мод" ТББ-ын "Сорхугтани "хүүхэд хөгжлийн төв, Наран багийн 3-р сургуулийн номын санг бүрэн засварлаж, Рашаант Цагаанчулуутын гэр хорооллын багуудын гудамжны шарилжыг түүж, хашаа будах зэрэг олон нийт рүү чиглэсэн ажлыг хийж гүйцэтгэх юм. Уг ажилд шаардлагатай засварын бүхий л материал, хөрөнгийг Япон улсаас санхүүжүүлэх бөгөөд эхний ээлжинд "The Global Organization Of Dreamers" Олон улсын байгууллагын захирал Кожи Исода Эрдэнэт хотод өөрийн биеэр ирж танилцлаа.





Go to top of page