Утас: 99353511     Э-шуудан: ceomongol@gmail.com

БНСУ-д Орхон аймгийн Төрийн албан хаагчдийг туршлага судлах хөтөлбөрт хамруулахаар боллоо.

БНСУ-д Орхон аймгийн Төрийн албан хаагчдийг туршлага судлах хөтөлбөрт хамруулахаар боллоо.

"Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн"-гийн тэргүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнэ нь БНСУ-ын "Төвлөрлийг сааруулах нутгийн өөрөө удирдах бодлого судалгааны хүрээлэн"-ийн тэргүүн Ү ЖОН ҮГ нар "Найрамдалт хамтын ажиллагааны санамж бичиг"–т гарын үсэг зурлаа. Ингэснээр Хамтын ажиллагааны хүрээнд Орхон аймгийн төрийн албан хаагчид БНСУ-д туршлага судлах арав хоногийн хөтөлбөрт хамрагдах боломж бий болж байна. Санамж бичигт гарын үсэг зурснаар Эрдэнэтийн төрийн албан хаагчид БНСУ-д тухайн салбарынхаа чиглэлээр 10 хоног туршлага судлах боломж бүрдэж байгаа юм.


Эрдэнэтчүүдийн эртний танил "ББ" буюу Бат-Өлзийн Бат-Эрдэнэ өнгөрөгч дөрөвдүгээр сард БНСУ-ын "Төвлөрлийг сааруулах нутгийн өөрөө удирдах бодлого судалгааны хүрээлэн"-ийн удирдлагуудтай албан ёсны уулзалт хийсэн байна. Уулзалтаар БНСУ болон төрийн албан хаагчдыг харилцан туршлага судлуулах, БНСУ-ын хөгжлийн шилдэг бодлоготой танилцах, холбогдох сургалтуудад хамруулах, Монгол улсад БНСУ-ын хөрөнгө оруулалтаар морин тойруулга, фермийн аж ахуй байгуулах, Сөүлийн Их сургуульд солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж оюутан суралцуулах чиглэлэр санал солилцжээ. Мөн БНСУ-Монгол улсын хамтарсан "Олон улсын соёл солилцооны төв"-ийг байгуулах тухай ярилцаж харилцан хамтран ажиллахаар болсон Тэгвэл эдгээр ажлын анхных нь болох хоёр талт "Найрамдалт хамтын ажиллагааны санамж бичиг"-т Эрдэнэт хотноо ийнхүү гарын үсэг зурсан байна.

Эхний ээлжинд Орхон аймгийн нийт төрийн албан хаагчид дундаас 10 хүнийг сонгон шалгаруулж БНСУ-д туршлага судлах 10 хоногийн хөтөлбөрт хамруулахаар боллоо. Сонгон шалгаруулалтыг зөвхөн төрийн албаны байгууллагуудын төрийн албан хаагчид дунд явуулж, шалгаруулалтыг эссэ бичих, илтгэл тавих гэсэн 2 шатлалтайгаар явуулах юм байна. Шалгаруулалтыг энэ сарын 15-аас 30-ны хооронд явуулна.


Go to top of page